Sunday, April 12, 2009

МУИС хичээл(Интернет програмчлал-2)

МУИС т Интернет програмчлал-2 хичээлийг орлоо. Энэ жил орсноор 2 жил энэ хичээлийг заалаа. Жава хэл дээр Servlet,JSP заалаа. МУИС ын оюутнууд сүүлийн жилүүдэд жава үзэж байгаа болхоор бас ч үгүй гайгүй ойлгож байх санагдлаа. Миний бодоход Жава обьект хандалтат технологийг ойлгоход маш их түлхэцтэй юм шиг санагддаг. Ингээд орсон ном болон бэлдсэн пресентейшингээ тавилаа. Дараа засварлахдаа оюутнуудын хийсэн лаборторийн ажлуудыг тавья гэж бодож байна.

Friday, February 13, 2009

Google Android




Дэлхийн мэдээллийн технологийн салбарын хөгжлийг тодорхойлогч компаниудын нэг Google компани Гар утаснын үйлдлийн систем, програм хөгжүүлэх орчин зэрэг бүх л боломжийг гар утсан дээр нээсэн шинэ платформ танилцууллаа.

Ингээд зогсоогүй тэд Open Handset Allience байгуулсан бөгөөд үүнд дэлхийн гар утасны үйлдвэрлэлийн зах зээлийн 40 гаран хувийг эзэлж байгаа Samsung, Motorolla, Sony Erisson, LG компаниуд нэгдээд байна.

Нимон Системз компани

Нимон Системз ХХК 2008 оны 7 сарын 1 ний өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бид дараах бүтээгдэхүүнүүдийг бэлэн болгоод байна.

1. SFA - Борлуулалт, түгээлтийн компаниудад зориулсан шийдэл.
2. SMS маркетинг систем
3. Мониторинг Систем гэх мэт бүтээгдэхүүнүүдийг боловсруулж байна.

Мөн Нимон Системз компани дараах төслүүд дээр ажиллаж байна. Үүнд :

1. Монголын төмөр замын билет захиалгын онлайн систем
2. Японы авто машин худалдаалах систем
3. Цагдаагийн ерөнхий газрын систем зэрэг системүүд дээр ажиллаж байна.